Олимпод Монголын зарим тамирчид шог хошин үзүүлбэр үзүүлэх үү
- 2012-03-30
- Спорт
- 0
Хэдхэн сарын дараа Лондонгийн олимп болно. Энэхүү спортын их баяр наадамд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор эрхээ авахаар тэмцээн уралдаан алгасахгүй тив алгасан тэмцэлдэж яваа.

Хэдхэн сарын дараа Лондонгийн олимп болно. Энэхүү спортын их баяр наадамд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор эрхээ авахаар тэмцээн уралдаан алгасахгүй тив алгасан тэмцэлдэж яваа. Манайдаа топ хэмээн тооцогддог спортын төрлийн тамирчид түүнд хамаарна. Тэгвэл гадны янз бүрийн тэмцээнд алдаг оног орж ирсэн манай зарим төрлийн спортын тамирчдыг олимпод оролцох урилга ирж эхэллээ. Үүний нэг нь усанд сэлэлтээр манай хоёр тамирчин Лондонгийн олимпод өрсөлдөх болжээ. Олон улсын усан спорт сонирхогчдын холбооноос Монгол Улсад олимпод оролцох хоёр тамирчны эрхийн бичгийг ирүүлсэн ажээ. Энэ "Лондон-2012"-т оролцох хоёр эрхийг "Виста" клубийн тамирчин, спортын мастер А.Тамир, "Хангарьд" спорт клубийн тамирчин, усан спортын дэд мастер, Г.Оюунгэрэл нар тус тус авчээ. Үүнийг сонссон манай спорт сонирхогч хэл амаа билүүдэж байна. Тэд гадныхан манайхныг чаддаггүй зүйлээр нь аваачиж шог гараа болгох гэж байгаа хэрэг хэмээн ундууцаж байгаа юм. Нээрээ ч дэлхийн шилдгүүд сэлэх зайгаа дуусгачихаад байхад манай тамирчин зайныхаа талыг ч туулаагүй байх сайхан гэж үү. Эсвэл бахархал гэж үү. Үгүй л байлтай, харин ч даажин хийсэн хэрэг биш үү.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
gfh (202.21.113.138)
olon ulsiin temceend amjilt olohgyi usan sport bolon bas bus sportuud demii zardal yrne uls ornii ner hyndiig dooshni chirne harin ene olon ulsad negent amjilt olohgyi sportiig mgldooo tom temceen zohioj hyyhed zaluuchuud orsoldoj bolno
зочин (182.160.47.164)
Бээжингийн олимпийн үеэр африкийн нэг бүсгүй усны тэмцээнд оролцож байхдаа замынхаа яг голооос эргэж байгааг харуулсан бичлэгийг мөн ч олон удаа харуулж билээ Эээддээ та хоёр минь замаа дуусгадаг юм шүүр