BRICS-т санхүүгийн шинэчлэл хэрэгтэй

Хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч гэгддэг BRICS буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний дөрөвдүгээр чуулган Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өчигдөр эхлэв.
Хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч гэгддэг BRICS буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн төрийн тэргүүн нарын дээд хэмжээний дөрөвдүгээр чуулган Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод өчигдөр эхлэв.
Чуулганы эхэнд хэлсэн үгэндээ ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев дэлхийн санхүү, эдийн засгийн тогтолцооны шинэчлэл, хямралыг даван туулах явцад BRICS сэтгэл дундуур байна гээд хөгжиж буй орнуудад санхүү, эдийн засгийн өөрсдийн гэсэн арга барил, шинэчлэл хэрэгтэй гэжээ. Түүний саналыг Бразил, Хятадын тэргүүн нар дэмжээд банкны тогтолцоонд шинэчлэл хэрэгтэйг мөн онцолсон байна. Дэлхийн эдийн засгийн 28 орчим хувийг дангаараа бүрдүүлэх болсон эдгээр таван улс энэ удаагийн чуулганаараа хамтарсан хөгжлийн банк байгуулах талаар зөвшилцөлд хүрэх зорилготой байгаа юм.
BRICS-ийн хөгжлийн банк ойрын хугацаанд байгуулагдвал Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэгтэй ижил төвшинд бичигдэх хэмжээний, олон улсын санхүүгийн тавцан дахь чухал байгууллагын нэг болно гэж ажиглагчид үзэж байна.
Энэ удаагийн чуулганаар хөгжиж буй орнуудын Америк, Европоос хараат байдлыг хязгаарлах, хоо рондын худалдааны эргэлтийг нэмэгд үүлэх зэрэг асуудлаар талууд мөн хэлэлцэх юм. Улс орон нь олон улсын аюулгүй байдал, дипломат харилцаанд чухал байр суурь эзэлдгийн хувьд Дмитрий Медведев, Ху Жинтао, Манмохан Сингх, Дильма Руссефф, Жейкоб Зума нар Сири, Ираны асуудлаар ч санал солилцохоо мэдэгдээд байна.

Г.ЛХАГВА

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)