М.Ромнийг дэмжигчдийн тоо нэмэгдэв

Флорида мужаас сонгогдсон Сенатын гишүүн, Америкийн консервативчуудын дунд нэлээд нэр хүндтэй гэгддэг Марко Рубио энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа Митт Ромнийг дэмжихээ албан ёсоор зарлалаа.

Марко Рубио
Флорида мужаас сонгогдсон Сенатын гишүүн, Америкийн консервативчуудын дунд нэлээд нэр хүндтэй гэгддэг Марко Рубио энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа Митт Ромнийг дэмжихээ албан ёсоор зарлалаа.
Тэрбээр “Fox” телевизэд өгсөн ярилцлагадаа Массачусейтс мужийн амбан захирагч асан М.Ромнийг чадварлаг удирдагч болж чадна гээд Барак Обамагийн ихээхэн гамшиг тарьсан бодлогуудыг өөрчилж чадах хүн гэжээ.
М.Рубио ийнхүү байр сууриа илэрхийлсэн нь намын нэр дэвшигчээр тодрохын төлөө өрсөлдөж байгаа Бүгд найрамдах намын сунгаанд оролцогчдын дундаас М.Ромнийн нэр хүндийг ихэд өргөж буй хэрэг юм. Ажиглагчдын таамаглаж байгаагаар М.Ромни ирэх арваннэгд үгээр сарын Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Обамагийн эсрэг өрсөлдөх нь тодорхой болбол М.Рубиог дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээр буюу хамтрагчаараа сонгох магадлалтай юм.
М.Рубио консервативчуудаас гадна Цайны намынхны дунд мөн нэр хүндтэй нэгэн.
Латин америк гаралтай тэрбээр М.Ромнийн хамтрагчаар тодорвол Бүгд найрамдах намын нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө илүү латин америк гаралтай америкчуудын саналыг авах магадлал нэмэгдэх юм. М.Ромнийг Цагаан ордны тэргүүн асан эцэг Буш дэмжиж байгаагаа мөн илэрхийлээд байна.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)