Алуурчны эцэг цагдаа нартай заргалдана
- 2012-03-30
- Дэлхий
- 0
Өмнөд Францын Тулуз хотод долоон хүнийг хөнөөсөн Мохамед Мерагийн эцэг
Мохамед Беналал Мера хүүг нь өчиггүйгээр хөнөөсөн хэмээн Францын
цагдаагийн газартай заргалдахаа мэдэгджээ.
Өмнөд Францын Тулуз хотод долоон хүнийг хөнөөсөн Мохамед Мерагийн эцэг Мохамед Беналал Мера хүүг нь өчиггүйгээр хөнөөсөн хэмээн Францын цагдаагийн газартай заргалдахаа мэдэгджээ.
Тэрбээр Алжирийн уугуул өмгөөлөгчийг хөлсөлсөн бөгөөд энэ тухайгаа Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сүр дуулиантай зарласан байна. Энэ мэдээ Францын улстөрчид төдийгүй энгийн иргэдийн эгдүүг хүргэжээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд уг мэдээлэлтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ “Би хэрэв адгууснаас өөрцгүй тийм хүүгийн эцэг байсан бол амаа хамхих байсан” гэсэн байна. 23 настай Мохамед Мера Тулуз хотын иүдийн шашинтнуудад зориулсан бага сургууль уруу халдаж, санаатайгаар аллага үйлдсэн юм.
Түүний гарт амиа алдсан долоон хүний гурав нь бага насны хүүхэд байсан билээ. Гэмт хэрэгтнийг цагдаа нар энэ сарын 22-нд Тулуз дахь гэрээс нь олж, баривчлахыг оролдсон ч тэрбээр эсэргүүцэл үзүүлж, цагдаа нартай 32 цагийн турш буудалцсан юм.
Эцэст нь түүнийг цагдаа нар арга буюу хөнөөсөн. Алжир гаралтай Мохамед Мера палестин хүүхдүүдийг Израилийн зэвсэгт хүчин хэдэн мянгаар нь хөнөөж байхад хөндлөнгөөс оролцсон атлаа юу ч хийгээгүй хэмээн Францын армиас өшөө авах зорилгоор дээрх халдлагыг үйлдсэнээ хүлээсэн юм.

www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)