Тэртээ зууны түүхийг өгүүлэх Титаникийн музей нээгдлээ

Тэртээ 100 жилийн өмнө живсэн Титаник хөлөг онгоцны түүхийг өгүүлэх шинэ музей Хойд Ирландын хот Белфастад өчигдөр нээгдлээ.

Тэртээ 100 жилийн өмнө живсэн Титаник хөлөг онгоцны түүхийг өгүүлэх шинэ музей Хойд Ирландын хот Белфастад өчигдөр нээгдлээ. Титаник Белфаст музей нь хөлөг онгоц живсэн тухайн үеийн бүх үйл явцыг эргэн санагдуулахаар баригдсан бөгөөд цагт цамхаг, бүжгийн танхим зэргийг 1997 оны бүтээл Титаник кинонд гардагчлан яс урлан барьсан байна.Түүнчлэн,музей хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдэгдэгсдээс аудио бичлэгүүдийг цуглуулан дэлгэн тавьжээ.
Музейн зочид хөлөг онгоцны дотоод засал чимэглэл, тавцан, зорчигчдын өрөөний гурван хэмжээст зургуудыг үзэх боломжтой гэнэ. Музей үзэх эрхийн тасалбар дэлхий даяархи 100,000 хүнд музейн нээлтээс өмнө аль хэдийнэ зарагдсан байна.
Титаник хөлөг онгоц нь 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр мөс мөргөснийхөө дараа Хойд Атлантикийн далайд живж сүйрсэн билээ.

О.Удвал

www.UNEN.mn



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)