Явган зорчигчид өөрөө удирддаг товчлуур бүхий гэрлэн дохиогоор зам хөндлөн гарна

Явган зорчигчид өөрөө удирддаг товчлуур бүхий гэрлэн дохиогоор зам хөндлөн гарна. Яармагийн замд явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарахдаа өөрөө удирддаг гэрлийн товчлуур байрлуулсан байна. Энэ товчлуур ирэх даваа гарагаас ажиллаж эхэлнэ. 

Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа аж. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч та шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. 

Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигчид гарцаар зам хөндлөн гарах боломжтой болох юм. 

Харин жолооч танд гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг зөвлөе. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)