Тайландын дэлбэрэлтэнд 8 хүн үрэгдэж, 70 хүн шархджээ

Тайландын өмнө хэсэгт өчигдөр болсон хэд хэдэн удаагийн хүчтэй дэлбэрэлтэнд өртөж, найман хүн амиа алдаж, 70 хүн шархдсан байна. 
Тайландын өмнө хэсэгт өчигдөр болсон хэд хэдэн удаагийн хүчтэй дэлбэрэлтэнд өртөж, найман хүн амиа алдаж, 70 хүн шархдсан байна.  Тайландын удирдлагуудын хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээр тус гурван дэлбэрэлт Яала мужийн нэгэн хотын худалдааны гудамжинд болсон аж. Олон барилга байгууламж, тээврийн хэрэгсэл халдлагат өртөж, сүйдсэн байна.  
Удирдлагууд Исламийн дайчид машины зогсоолд байрлуулсан байсан гурван машиныг ийнхүү дэлбэлсэн хэмээн сэжиглэж байгаа гэнэ.   Тайландын хүн амын 90 хувь нь Буддын шашинтай бөгөөд Яала зэрэг өмнөд зүгийн гурван мужийн ихэнх оршин суугчид Лалын шашинтай тул байнгын хоорондоо мөргөлддөг аж.
Сүүлийн найман жилийн туршид энэ мэт халдлагуудад 5000 гаруй хүн амиа алдаад байгаа гэсэн тоо гарчээ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)