35-40 хүний багтаамжтай дунд оврын автобус онхолдож хүний амь эрсэджээ

Ар Гүнтийн зуслангийн замд 35-40 хүний багтаамжтай дунд оврын автобус онхолдож хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. Уг автобусанд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчид явсан бөгөөд ослын улмаас 4 хүн газар дээрээ нас барсан байна.

Одоогийн байдлаар ослын газарт цагдаагийн болон эмнэлгийн алба хаагчид ажиллаж байна. Өнөөдөр төвийн болон зүүн зүгийн нутгаар нойтон цас орж, халтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөнд хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)