Богд ууланд баавгайн мөр илэрчээ

Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлжээ. Тиймээс Богд ууланд алхаж, явган аялж буй иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

Энэ жилийн хувьд баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Идэш тэжээл нь ховордсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү бууж ирж, хүн, малд халдах тохиолдол гардаг байна.

Богд ууланд баавгайн мөр илэрчээ

Их Тэнгэрийн амны ойролцоо илэрсэн баавгайн мөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)