Эрэгтэй теннисчид чансаагаа ахиулав

Ширээний теннисний дэл хийн аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээн Германы Дортмунд хотноо амжилттай болж өндөрлөлөө
Ширээний теннисний дэл хийн аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээн Германы Дортмунд хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэг тэй 120, эмэгтэй 96 орны баг, тамирчид оролцсон. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд багийн даргаар Монголын ширээний тен - нисний холбооны нарийн бичгийн дарга Ч.Амар санаа, ахлах дасгал жуу лагчаар А.Мэнд баяр, С.Галбадрах, Б.Цэрэн тогтох нар ажиллав. Монголын эмэгтэй тен нис чид энэ удаад “С” хэсэгт багтан Канад, Мексик, Ирланд, Иран болон Армяны багтай оноолт таарч хожил авч чадаагүй. Улмаар 69- 70 дугаар байрын төлөө Азербайжаны багийг 3:2 онооны харьцаатайгаар буулган авч анхны хожлоо авч 70 дугаар байрт шалгарчээ. Тэмцээнд ОУХМ Б.Батхишиг тав, спортын мастер Б.Эрдэнэсувд хоёр, спортын дэд мастер Б.Энхжин нэг хожил авсан байна. Харин эрэгтэй баг Кир гизстан, Тринидад Тобаго, Либери, Куракао, Фароэн арлуудын багтай оноолт таарч бүх багаа буулган авснаар 10 оноо- той хэсгээ тэргүүлсэн байна. Улмаар группын аваргын төлөө Исландийг 3:0 харьцаатай, Ямайкийн багийг 3:0-аар хожиж груп пын аваргын төлөө Шриланкийн багийг 3:2-аар буулган авч 97 дугаар байрт орсноор дараагийн ДАШТ-д чансаа ахих боломжтой болжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)