Хятад хиймэл дагуул хөөргөжээ
- 2012-04-02
- Дэлхий
- 0
Хятад Улс өнгөрөгч бямба гаригт Францад үйлдвэрлэсэн харилцаа холбооны “APSTAR-7” хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам уруу амжилттай хөөргөж байрлуулсан байна. 

Хятад Улс өнгөрөгч бямба гаригт Францад үйлдвэрлэсэн харилцаа холбооны “APSTAR-7” хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам уруу амжилттай хөөргөж байрлуулсан байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хиймэл дагуулыг баруун өмнө зүгийн Сычуань мужийн “Сычан” хэмээх хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн байна. “APSTAR- 7” хиймэл дагуулыг Францын “Thales Alenia Space”-д сансрын төвд бүтээсэн бөгөөд хөөрснөөсөө хойш 26 минутын дараа тойрог замд хүрэх чадвартай аж. Хятадын Засгийн газар дэлхийн тойрог замд 16 орчим жил ажилласан харилцаа холбооны “APSTAR-2R” хиймэл дагуулыг дээрх хиймэл дагуулаар сольж байгаа нь энэ аж. “APSTAR-7” Ази, Ойрхи Дорнод, Африк, Австрали, Европ тивд Хятадын харилцаа холбоо, телевизийн сувгийг өмнөх хувилбараас илүү хурд, чанартайгаар дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн уг хиймэл дагуул “Long March 3B” хэмээх устгах зориулалттай пуужин тээвэрлэсэн байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)