А.Брейвик Б.Обамаг хөнөөх төлөвлөгөө боловсруулж байжээ
- 2012-04-02
- Дэлхий
- 0
Норвегийн алуурчин гэгдээд буй Андерс Брейвик 2009 онд нийслэл Осло хотод Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр АНУын Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхийг завдсан гэж тус улсын “Dagbladet” сонин мэдээлэв.

Норвегийн алуурчин гэгдээд буй Андерс Брейвик 2009 онд нийслэл Осло хотод Нобелийн энх тайвны шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр АНУын Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхийг завдсан гэж тус улсын “Dagbladet” сонин мэдээлэв. Өнгөрөгч оны долдугаар сарын 22-нд Осло хотын төв дэх Засгийн газрын байрны үүдэнд бөмбөг дэлбэлж найман хүн, Утойя арал дээр 69 хүнийг буудаж хөнөөсөн түүний халдлагын төлөвлөгөөнүүдийг нягтлах, байцаах үеэр АНУын Ерөнхийлөгчийг хөнөөхийг санаархаж байсныг мэджээ. Өнгөрөгч долдугаар сарын 22-ноос хойш хорионд байгаа түүнийг шүүх хурал энэ сарын 16-нд товлогдсон байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)