Аун Сан Сүү Чи ялалтаа тунхаглалаа

Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Чи сонгуульд ялалт байгуулснаа зарлалаа.
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Чи сонгуульд ялалт байгуулснаа зарлалаа. Хатагтай Сүү Чи тэргүүтэй сөрөг хүчнийхэн парламентын болон орон нутгийн ассемблейд нийт 45 хүний суудал авчээ. Улсын томоохон хот Янгонд мянга гаруй дэмжигчид сөрөг хүчний намын байран дээр хуран цугларч, бүжиглэж, хашгирч, баяраа хуваалццгаасан байна. Энэ үеэр нэгэн дэмжигч энэхүү ялалт Мьянмарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирч, залуучуудын ирээдүйг гэрэлтэйгээр гийгүүлэх болно хэмээн хашгирч байсан байна.
Хатагтай Аун Сан Сүү Чи хийсэн мэдэгдэлдээ “Ардчиллын төлөөх Үндэсний Лигийн нэр дэвшигчид ард түмнийхээ дэмжлэгтэйгээр эдгээр суудлын эзэд боллоо” хэмээн онцолжээ.

Аун Сан Сүү Чи сөрөг хүчний намаа тэргүүлэн удирдаж, Мьянмарт улс төрийн эрс шинэчлэлт, том эргэлтийг авчирна хэмээн урам зоригтойгоор сонгуульд өрсөлдсөн билээ. Хэдийгээр эрх баригч нам парламентын дийлэнхи суудлын эзэн болсон хэвээр байгаа ч гэлээ, цөөнхи Сүү Чигийн намд олны анхаарал төвлөрч байна. Тэдэнд Аун Сан Сүү Чиг ардчиллыг хэрхэн өрнүүлэхийг анхааралтай ажиглах үлдээд байгаа юм.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)