Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн 4 сарын 9-нд эхэлнэ
- 2012-04-02
- Спорт
- 0
Азийн оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн хоёр дахь удаагаа манай оронд зохион байгуулагдах гэж байна.
Азийн оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээн хоёр дахь удаагаа манай оронд зохион байгуулагдах гэж байна. Анхны тэмцээн 2009 оны 10 сарын 4-11-ны хооронд Тайландын Бангконг хотноо болж байжээ. Тус тэмцээнд манай орноос гадна Казакстан, Киргизстан, Малайз, Хонгконг, Тайланд зэрэг зургаан улсын баг тамирчид мэдүүлгээ өгчээ. Нээлтийн ажиллагаа энэ сарын 9-нд 17.00 цагаас ДБЭТ-т болно. Тэмцээнийг олон улсын волейболын холбооны дүрмээр явуулах аж. Багууд тойргийн журмаар өдөр бүр нэг тоглолт хийх бөгөөд тойргийн тэмцээнд нэгдүгээр байрт орсон баг хоёрдугаар багтайгаа аваргын төлөө шигшээ тоглолтонд хүч үзэх юм байна. Харин урьдчилсан тоглолтонд 3-4 байрт орсон багууд хүрэл медалийн төлөө сүүлийн өдөр тоглоно. Волейболын болон оюутны спортыг сурталчилах, дэлгэрүүлэх үүднээс тэмцээнийг үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.
Тэмцээний хөтөлбөр:
4 сарын 9-нд Нээлтийн ажиллагаа ДБЭТ-т 17.00 цагаас эхэлнэ.
4 сарын 10-нд /Киргизстан-Тайланд 15.00 цагт/ Малайз-Хонгконг 18.00 цагт
4 сарын 11-нд Тайланд-Монгол 15.00 цагт
4сарын 12-нд Киргизстан-Монгол 15.00 цагт/ Тайланд-Малайз 18.00 цагт
4 сарын 13-нд Хонгконг-Тайланд 15.00 цагт/ Монгол-Малайз 18.00 цагт
4 сарын 14-нд Киризстан-Малайз 15.00 цагт/ Монгол-Хонгконг 18.00 цагт
4 сарын 15-нд Хүрэл медаль 13.00 цагт Алтан медаль 16.0 цагт Хаалтын ажиллагаа 18 цагаас тус тус болно.

Ч. Батцэцэг
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)