20 метрийн өндөртэй цунами Японыг үгүй хийж чадна
- 2012-04-03
- Дэлхий
- 0
Японы эрдэмтдийн баг өнгөрөгч оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт, цунамийн мэдээлэл дээр тулгуурлан сүйрлийн судалгаа гаргажээ. 

Японы эрдэмтдийн баг өнгөрөгч оны гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт, цунамийн мэдээлэл дээр тулгуурлан сүйрлийн судалгаа гаргажээ. Тухайн үед Японы зүүн хойд эргийн ойролцоох далайн ёроолд есөн магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10 метр өндөр далайн давалгаа (цунами) үүсч, тус улсын төвийн нутгийг дайрсан билээ. Өндрөөрөө гурван давхар барилгатай тэнцэхүйц энэхүү давалгааны улмаас 16 мянга орчим хүн амь үрэгдэж, гурван мянга орчим хүн сураггүй болж, олон зуун байшин барилга, тээврийн хэрэгсэл сүйдсэн. Түүнчлэн далайн ус “Фукушима-1” атомын цахилгаан станцын цахилгааны утсуудыг гэмтээснээс цөмийн тогоонууд дэлбэрч цацраг идэвхт бодис алдагдсан. Халуун цөмийн урвалын тогоонуудын хөргөлтийн систем цахилгааны доголдлын улмаас ажиллахаа больсон юм. Цацраг идэвхт бодис далайн ус болон агаарт алдагдсанаас ослын өдрөөс дутахааргүй их хэмжээний санхүүгийн хохирол амсч станцаас 30 километрийн тойрог доторхи бүс нутагт хүн амьдрах нөхцөлгүй болжээ. Түүнчлэн 80 мянга орчим хүнийг тус бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн. Эрдэмтдийн тооцоогоор тус улсыг 20 метрийн өндөртэй цунами газрын хөрстэй тэгшилж чадах гэнэ. Өмнө нь 34 метрийн өндөртэй цунами болж байжээ. “Алуурчин давалгаа” хэмээх энэхүү цунамийг үүсгэсэн газар хөдлөлтийн улмаас Японы гол арал Хоншугаас Кюүшү арал тасарч байсан аж. Тэдний судалгаагаар Японы зүүн эргийн Номхон далайд ойрын саруудад гуравдугаар сарын 11-нээс хүчтэй газар хөдлөлт, цунами болж магадгүй байгаа гэнэ.
Э.Жаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
Haraa (202.55.186.20)
Хятадыг хэдэн метр давалгаа үгүй хийх вэ