ЭНЭТХЭГ, ПАКИСТАНЫ харилцааг шинэ шатанд гаргана

Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари Энэтхэг, Пакистаны харилцааг сайжруулж шинэ шатанд гаргах зорилгоор тус улсад айлчлахаар болжээ. 
Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари Энэтхэг, Пакистаны харилцааг сайжруулж шинэ шатанд гаргах зорилгоор тус улсад айлчлахаар болжээ. Гэхдээ түүний айлчлал хувийн аялал болж магадгүй гэнэ. Учир нь Энэтхэгийн Засгийн газар Пакистаны Ерөнхийлөгчийн айлчлалыг төрийн хэмжээнд хүлээн авах талаар урьдчилан мэдэгдээгүй байна. 2005 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Зардари долоон жилийн дараа анх удаа Энэтхэгт энэ сарын сүүлээр зочлох гэж байна. Хилийн хоорондох Кашмирын нутгийн асуудлаар олон арван жил таагүй харилцаатай байж зэвсэгт мөргөлдөөн хүртэл өрнүүлээд амжсан цөмийн зэвсэгтэй хөрш хоёр орон тэр бүр төрийн айлчлал хийгээд байдаггүй аж. Сонгуулийн өмнө бусдад хорлогдсон Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари ард түмэн болон баруунд үнэлэгдсэн нэгэн. Түүнийг Энэтхэгийн Засгийн газар албан ёсоор урихгүй бол тэрбээр тус улсын баруун хойд зүгийн Ражастхан мужийн Ажмер хот дахь “Ажмер Шариф” хэмээх эртний сүмд зочлоод нутаг буцах гэнэ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)