Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно
- 2012-04-03
- Спорт
- 0
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна.
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгинохайрханы хишиг улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн 4-р сард уламжлагдан болсоор ирсэн Сонгинохайрханы хишиг барилдаан 4-р сарын 8-нд 14 цагаас Монгол бөхийн өргөөнөө болох юм.
Энэхүү барилдааны санхүүгийн дэмжигчээр "Монос" групп хамтран ажиллаж жил бүр явуулдаг бөгөөд энэ жил ч мөн хамтран зохион байгуулалцах юм. Дөрвөн уулын хишиг барилдаанаар хагас саятан үзэгч 2, азтай үзэгч 2-ыг шалгаруулдаг гэдгийг үзэгчид маань хэдийн мэддэг болсон байх аа.
Сонирхуулахад 5 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа тус барилдааны
анхныхад нь буюу 2008 онд у.а Д.Азжаргал түрүүлж, у.х Н.Ганбаатар /у.г/ үзүүрлэж байсан бол
хоёрдох буюу 2009 онд а.а Ц.Содномдорж түрүүлж /у.х/ , у.н Т.Өсөх-Ирээдүй /у.х/ үзүүрлэж
гуравдах буюу 2010 онд у.н Ц.Содномдорж /у.х/ түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэж
дөрөвдэх нь буюу 2011 онд у.х Д.Баасандорж /у.з/ түрүүлж, у.з М.Өсөхбаяр үзүүрлэж байсан билээ.
Тэгвэл Тавдах нь буюу 2012 оныхд хэн түрүүлж, хэн үзүүрлэхийг 4-р сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж үзэх л үлдээд байна.

www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
Irgen (122.201.28.4)
Humuusee anhaaraarai buhchuud odoo zamiin tsagdaa zoddog bolson shuu ta nariig ch zodno shuu ed naraas bolgoomjiltsgoo Hulsiign doloohoo bolitsgoo
gerele (27.123.214.100)
codnomdorj turuulne