Европын бүсийн орнуудын ажилгүйдлийн түвшин 10 хувь давжээ
- 2012-04-03
- Дэлхий
- 0
Европын бүсийн улс орнуудын ажилгүйдлийн түвшин өрийн хямралд автсан
гишүүн орнууд хямралаас гарах арга хэмжээ авсантай холбогдуулан огцом
өссөн үзүүлэлттэй гарчээ.

Европын улс орнуудаас Испани ажилгүйдлийн түвшингээрээ хамгийн өндөр буюу 23,6 хувьтай гарсан байна. 25 наснаас доошхи хүн амын дунд тус үзүүлэлт 50,5 хувьтай байгаа бөгөөд энэ нь Испаний хоёр залуу хүн тутмын нэг нь ажилгүй байна гэсэн үг юм. Португалд тус үзүүлэлт 15 хувьтай байгаа бөгөөд Италид 9,3 хувьтай байгаа гэсэн үзүүлэлт гарчээ.
Европын Холбооны зүгээс гишүүн орнуудыг залуучуудын дунд ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээг нэн даруй авахыг шаардсаар байгаа юм.Түүнчлэн, Япон болон бусад томоохон улс орнуудтай хийх чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг түргэсгэхийг төлөвлөж байгаа ажээ. Мөн Холбооны зүгээс өрийн хямралын асуудлыг шийдэх арга хэмжээг яаралтай авах зэрэг эдийн засгийн бодлогод чиглэсэн үйл ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлж байна.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (1)
hh (202.179.20.132)
Austri ulsiin talaar bicheerei