Ри Гун цөмийн пуужин биш цаг уурын хиймэл дагуул гэв
- 2012-04-03
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын албаны төлөөлөгч Ри Гун улсын энэ сард хөөргөхөөр зэхээд
байгаа хиймэл дагуулыг цөмийн пуужин бус цаг уурын судалгааны хиймэл
дагуул хэмээн хэдэнтээ онцоллоо.

Хойд Солонгосын Гадаад Хэргийн Яамны Хойд Америкийн асуудал эрхэлсэн албаны тэргүүн тэрээр өчигдөр Германд АНУ-ын Төрийн Нарийн бичгийн даргын Орлогч Томас Пикеринтэй зангиагүй уулзалт хийсэн байна. Хоёр талын дипломат албаны төлөөлөл АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллагаас зохион байгуулсан сургалт зөвлөгөөнд оролцсон аж.
Берлиний нисэх онгоцны буудал дээр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Цаг уурын судалгааны тус хиймэл дагуул хөдөө аж ахуйд үр өгөөжөө өгөх болно” хэмээн тодотгосон байна. Ри уулзалтыг хэвийн, тайван уур амьсгалтай үргэлжилсэн гэдгийг мөн тэмдэглэжээ.Уулзалтанд оролцсон Германы судлаачийн хэлж байгаагаар Хойд Солонгос пуужингаа зогсоох огтхон ч бодолгүй байгаа нь илэрхий байсан гэнэ.
АНУ-ын тал харин Хойд Солонгосыг тус урт удаан хугацаанд судалсан баллистик пуужингийн технологио турших гэж байгаа хэмээн хардсаар байгаа билээ.Улсын зүгээс тус үйлдэлтэй холбогдуулан, Хойдын ядуу буурай иргэдэд үзүүлэхээр зэхсэн хүнсний тусламжаа цуцлаад байгаа ч, төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа юм.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)