АНУ-ын их сургууль руу гал нээжээ

Зэвсэглэсэн этгээд АНУ-ын муж Калифорниа мужийн их сургууль руу гал нээж, зургаан хүний аминд хүрсэн байна. Цагдаагийн газрын хэлж байгаагаар, өчигдөр орон нутгийн цагаар 10 цаг 30 минутын үед Оакландын Ойкос Их Сургуулийн нэг анги руу дайран орж, гал нээсэн бөгөөд түүний бууны сумандхамгийн багадаа есөн хүн өртжээ
Зэвсэглэсэн этгээд АНУ-ын муж Калифорниа мужийн их сургууль руу гал нээж, зургаан хүний аминд хүрсэн байна. Цагдаагийн газрын хэлж байгаагаар, өчигдөр орон нутгийн цагаар 10 цаг 30 минутын үед Оакландын Ойкос Их Сургуулийн нэг анги руу дайран орж, гал нээсэн бөгөөд түүний бууны сумандхамгийн багадаа есөн хүн өртжээ.Цагдаа нар одоогоор сэжигтнийг баривчилж, оюутны хотхон ойролцоох газар нутгуудыг бүсэлж, битүүмжлээд байгаа гэнэ.
Нисдэг тэрэгнээс авсан видео бичлэг хүмүүсийн их сургуулийн барилгаас зугтаж байгаа болон цагдаа нарын байгууламжийг бүсэлсэн дүр зургийг үзүүлсэн байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар, сэжигтэн Ази гаралтай нэгэн байсан бөгөөд гэнэт гарч ирж, гал нээсэн аж. Хэргийг шалгах ажил идүргэлжилж байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)