Монголбанкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилгоог хэлэлцсэн байна.

 Монголбанкны ерөнхийлөгчөөр тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар тус хорооны дэд дарга Д.Баярсайханыг томилохыг дэмжжээ. Томилгооны асуудлыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)