Он дуустал 464 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлнэ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд иргэдэд 464 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан танилцуулав. Хотын захиргаа 2019-2020 оны халаалтын улиралд айл өрхүүдийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр хангах юм. Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний хангамжийн найм, дундын 37, борлуулалтын 384 цэг ажиллаж байна.

Сайжруулсан түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гадны  гурван лабораторид шинжлүүлэхэд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс илрээгүй, ахуйн хэрэгцээнд ашиглахад аюулгүй гэж гарчээ.

11 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM2.5 тоосонцор 59мкг/м3-ээр буюу 55%-иар, PM10 тоосонцор 80мкг/м3-ээр буюу 38%-иар бага, хүхэрлэг хий 13мкг/м3-ээр их, азотын давхар исэл өмнөх жилийн түвшинд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.10.23.103)

    2019-11-26

    МУУГҮЙ ШҮҮ ЧАНАРЫГ НЬ УЛАМ САЙЖРУУЛ ИРГЭД ЯДУУ БАЙГАА ӨНӨӨ ЦАГТ ҮНЭН НЬ ӨНДӨР БАЙНА УУТИЙГ НЬ 3000 ТӨГ БОЛГООЧ