Өнөөдөр, маргааш 2 өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2019 оны арваннэгдүгээр сарын 26, 27-ны өдөр нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиож байна. Хоёр өдөр дараалан бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин 11 дүгээр сарын 28-н буюу Пүрэв гарагаас дугаарын хязгаарлалт үйлчилж 4, 9-өөр төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсч, ачаалал үүсэж болзошгүй тул жолоочдыг  анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)