УИХ-ын чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ.

  1. Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  3. Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  4. Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019.04.11-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  5. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  6. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.22-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)