Үндсэн хуулийн Цэцийн даргыг ирэх даваа гаригт сонгоно

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр /2019.11.29/ хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо. Үндсэн хуулийн Цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон бөгөөд ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 02-ний өдрийн 11.00 цагаас хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)