Хандгай архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна
- 2019-12-03
- Улаанбаатар
- 1
Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн Хандгай нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч байна.
Уг архийг үйлдвэрлэдэг Мөнхжин-Од ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно.
Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)
иргэн (202.9.46.149)
Хандгай архиныхаа зөвшөөрлийг цуцлаад үйлдвэрийг нь хаах хэрэгтэй.Ер нь хувийн архины үйлдвэрүүд бүгд хор үйлдвэрлэгчид шүү.