Тим Кук захирлуудын чансааг тэргүүлэв

“Аpple” корпорацийн тэргүүнээр сонгогдоод найман сар ч хүрээгүй Тим Кук АНУ-ын хамгийн өндөр чансаатай 25 захирлын жагсаалтыг тэргүүлсэн байна.
“Аpple” корпорацийн тэргүүнээр сонгогдоод найман сар ч хүрээгүй Тим Кук АНУ-ын хамгийн өндөр чансаатай 25 захирлын жагсаалтыг тэргүүлсэн байна. Glassdoor.comоос явуулсан судалгаагаар “Аpple”- ийн ерөнхийлөгч Стив Жобсын нас барахаасаа өмнө сонгосон Тим Кук 97 хувийн чансаатай гарчээ.
Хоёрдугаар байрт “Ernst &Young” компанийн захирал Жим Терли, “Qualcomm”-ийн захирал Паул Жэйкобс нар тус бүр 95 хувийн чансаатайгаар хамтдаа шалгарчээ. Харин дөрөв, тавдугаар байрт “American Express”-ийн Кен Ченаулт, Google-ийн Ларри Пейж нар бичигдсэн байна. Тус сайтынхан олон нийтээс гадна дээрх 25 компанийн хэрэглэгчид болон ажилчдаас нууц санал авчээ.
Дашрамд дурдахад Glassdoor.comийн 2010 оны гуравдугаар сараас 2011 оны гуравдугаар сарын хооронд явуулсан судалгаагаар Стив Жобс “Apple”-ийн одоогийн тэргүүнээс бага буюу 95 хувийн чансаатай гарч байжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)