Ж.Байден, Х.Клинтон нар М.Ромниг шүүмжлэв
- 2012-04-04
- Дэлхий
- 0
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромниг Оросын тухай таагүй мэдэгдэл хийснийг буруушаасан байна. 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромниг Оросын тухай таагүй мэдэгдэл хийснийг буруушаасан байна. Саяхан Массачуссетс мужийн амбан захирагч асан Митт Ромни “ОХУ-ыг Вашингтоны геополитикийн хувьд номер нэг дайсан” хэмээн нэрлэсэн юм. Хатагтай Клинтон “Си-Эн-Эн” агентлагт өгсөн ярилцлагадаа “М.Ромни Оросын талаар хоцрогдсон байр суурьтай байна. Миний бодлоор ОХУтай харилцах бидний харилцаа шинэ шатанд гарсан. Хоёр орны харилцааг улам сайжруулахын оронд тэр өнгөрснийг сөхөж байна” гэж дурджээ. Тэрбээр цааш нь “Өнөөдөр дэлхийд өнгөрсөнтэй холбоогүй олон асуудал байна. Өнөөдрийн бодит байдалд л анхаарлаа хандуулах ёстой. Бидэнд Орос холбоотон байвал эдгээр олон асуудлыг шийдэж чадна” гэжээ. Харин дэд Ерөнхийлөгч Ж.Байден М.Ромниг илүү хурцаар шүүмжилж, түүний улстөрийн гадаад бодлогын мэдлэгт эргэлзэж эхэлсэн гэв. Түүнчлэн Ж.Байден “М.Ромни одоог хүртэл Хүйтэн дайн болж байгаа мэтээр төсөөлж байна. Оростой харилцах харилцаанд олон өөрчлөлт гарсан. Жишээ нь, Ираны эсрэг арга хэмжээ авахад Орос бидэнтэй нэгдсэн. Афганистан уруу цэргээ илгээх хоёр аюулгүй замын нэг нь ОХУын газар нутаг байна” гэжээ.
www.unen.mn

Сэтгэгдэл (0)