“Миний хот” цуврал контент #4 Богдын цэцэрлэгт хүрээлэн

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан  "Миний хот" сэдэвт  хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлыг онцлон хүргэж байна. Нийслэлийн Засаг дарга санаачлан дэмжиж эхлүүлсэн уг цэцэрлэгт хүрээлэн нь  14 мянган м.кв талбайг хамрах бөгөөд үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөгджээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)