Дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэлсэн.
Шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 шатарчин тойргоор тоглон оюун ухаанаа уралдуулж байгаа бөгөөд 18 жилийн дараа орон нутагт зохион байгуулагдаж байгаа юм.
Тэмцээнд их мастер хоёр, олон улсын мастер тав, олон улсын шатрын холбооны мастер 10, спортын мастер дөрөв, дэд мастер найман шатарчин өрсөлдөнө.
Улсын аваргаас шалгарсан эрэгтэй тав, эмэгтэй гурван шатарчин ирэх есдүгээр сард Турк Улсын Стамбул хотод зохиогдох дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болох ажээ.

Б.СИЙЛЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)