Шигшээ багийн тамирчид олимпод “АSICS” брэндээр гангарна
- 2012-04-05
- Спорт
- 0
“Лондон 2012” олимпийн наадам эхлэхэд 120 гаруй хоног үлдлээ.
“Лондон 2012” олимпийн наадам эхлэхэд 120 гаруй хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай тө лөв лөж олимпийн бэлтгэл ажлыг улам эрчим жүүлэхийг Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд Олимпийн хо рооны гүйцэтгэх зөвлө лийн ээлжит хурлын үеэр үүрэг болголоо.
Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, хувцас хэрэглэл, материаллаг баазыг бэх жүүлэх зардалд Засгийн газар өнгөрсөн онд 1.8 тэр бум төгрөг зарцуулсан бол энэ онд 4.1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байна.
Үндэсний шигшээ багийн тамирчид 2011 онд 63 удаагийн тив, дэлхий, олимпийн эрхийн болон олон улсын тэмцээнээс 224 медаль авсан нь өмнөх жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүлж, алт мөнгөн медалийн хувийн жин нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Өнөөд рийн байдлаар “Лондон 2012” XXX олимпийн наадамд оролцох 12, паралимпийн XIV наадамд оролцох есөн эрх аваад байна. Цаашид 30- аас доошгүй эрхтэйгээр олимпод оролцохоор төлөвлөж байгаа аж.
Мөн хуралдаанаар “Лондон 2012” олимпод оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компаниар хийлгэхээр тогтож, харин тамирчдын хүсэлтээр бэлтгэлийн хувцсыг Япон Улсын АSICS компаниас авахаар болов.
Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд баг тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа улам эрчимжүүлж, Лондоны тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг олонтоо мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ.

www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)