Гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдал илэрчээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд ЭЦГ НМХГ, хамтарч хяналт шалгалт явууллаа. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна. Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв, зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулъя. Шалгалт үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

НМХГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)