Улаанбаатарын ТЭЦ-4 дулааны цахилгаан станцид Уралын турбины иж бүрэн туршилт амжилттай болж өнгөрлөө

Улаанбаатар хотын ДЦС ТЭЦ-4 (Монгол улс)100 МВт хүчин чадалтай сайжруулсан турбины 72 цагийн иж бүрэн туршилтыг амжилттай хийж дуусгалаа. Турбины хөдөлгүүр гаргаж болох хамгийн их хүчин чадлыг сүлжээнд гаргалаа. Энэхүү «Түлхүүр гардуулах» нөхцөлтэй ажлыг «РОТЭК» ХК-тай хамтран гүйцэтгэж урьдчилгаа төлбөр авсан өдрөөс хойш 11 сар 8 хоногийн дотор маш богино хугацаанд хийж дуусгав. ПТ-100 турбин нь «Уралын турбины үйлдвэр» ХК-ийн (ROTEК-д багтдаг) ТЭЦ-4 дээр шинэчилсэн дөрвөн төхөөрөмжийн хоёр дахь нь юм.
1983 оноос хойш тус станцад ажиллаж байгаа энэхүү төхөөрөмжийн шинэчлэл нь хөдөлгүүрийн хүчин чадлыг 20 МВт - аар, дулааны ачааллыг 40 Гкал / цаг-аар нэмэгдүүлсэн. Турбины нөөцийн паркийг бүрэн шинэчилсэн тул хамгийн багадаа 30 жил ажиллах боломжтой болсон. «УТҮ» ХК нь төслийн ажил дээр өмнө нь Орос, Казахстан, Беларусьт хийгдэж байсан ПТ-60 ба ПТ-80 турбиныг шинэчлэх төслүүдийн туршлагыг ашигласан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн «УТҮ» ХК нь бүх дөрвөн турбинд туслах тоног төхөөрөмж нийлүүлдэг тул бүрэн ханган нийлүүлэгчээр ажилладаг.
Тус ажлыг Улаанбаатар хотын ТЭЦ-4 –ийн турбин (Т-123) шинэчлэх анхны ажлыг 2019 оны 9-р сард Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дэд сайд болон дарга нар болох Алексей Гордеев, Өлзийсайхан Энхтүвшин нарыг байлцуулан эхлүүлсэн гэдгийг сануулан хэлэх хэрэгтэй байна.  Одоогийн байдлаар станци дээр хоёр Т-123 төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж байна. Улаанбаатрын ТЭЦ-4- ийн цахилгаан үүсгүүрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх томоохон төсөл 2020 онд дуусгавар болно.
«УТҮ» ХК нь нийтдээ 469 МВт-ын хүчин чадалтай тоног төхөөрөмжийг Монгол улсад нийлүүлэх бөгөөд энэ нь одоогийн байгаа станцын хүчин чадлаас 59 МВт-аар их юм. Ингэснээр ТЭЦ-4-ийн хүчин чадлыг 592 МВт-аар (2015 онд нийлүүлсэн Уралын турбинтай хамт) нэмэгдүүлнэ. Энэ нь Монгол улсын эрчим хүчний системийн 60 орчим хувийг эзэлж байна.
2015 онд «РОТЭК» ХК болон «Уралын турбины үйлдвэр» ХК нь Улаанбаатар хотын ТЭЦ-4-ийг өргөтгөх төслийг хэрэгжүүлж, маш богино хугацаанд ажиллаж байсан турбинуудын дунд 123 мВт-ын шинэ турбины төхөөрөмжийг суурилуулсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын бүх эрчим хүчний системийн хүчин чадал 15 хувиар нэмэгдэж, улмаар улс орны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг 2018 он хүртэл шийдсэн байна. 2017 оны 6-р сарын 1-ний өдөр Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр 80-аад онд суурилуулсан уг станцын анхны дөрвөн турбогенераторыг шинэчлэх төсөл дээр хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Эрчим хүчний сайд Пүрэвжавын Ганхүү нарыг байлцуулан гарын үсэг зурсан.

 

«РОТЭК» ХК (www.zaorotec.ru) нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлөв байдлыг шинжлэх хянах (ПРАНА Систем), мөн эрчим хүч, дэд бүтцийн барилга байгууламж барих, инженерийн зураг төсөл боловсруулах, инженерчлэл болон ерөнхий гүйцэтгэлийг хийх,  нисэхийн салбар болон эрчим хүчний машин үйлдвэрлэлийн салбарт өндөр чанартай лацыг боловсруулах, суперконденсаторууд дээр суурилсан өндөр үр ашигтай эрчим хүч, хадгалах, хуримтлуулах систем боловсруулах, мөн эрчим хүчний үндсэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, шинэчлэх болон засвар үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн компани юм.
 

«Уралын турбины үйлдвэр» ХН (www.utz.ru) нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн зураг төсөл боловсруулах болон үйлдвэрлэдэг  ОХУ-ын тэргүүлэгч машин үйлдвэрүүдийн нэг юм. УТҮ нь 1938 онд байгуулагдсан бөгөөд уурын турбин үйлдвэрлэх, уурын болон хийн турбины засвар үйлчилгээ, шинэчлэлт хийх чиглэлээр мэргэшсэн. Тэрээр олон улсын зах зээл дээр эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэх, тэр дундаа ТБҮ-ийн «Белэнерго» компанийн эрчим хүч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд туршлагатай сайтай компани юм. РОТЕК-ийн бүрэлдэхүүнд ордог аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)