Белоруссь цөмийн зэвсгээр хөөцөлдөж эхэлсэн үү

Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Белоруссь Улс Гродно мужид цөмийн эрчим хүчний хоёр үйлдвэр барихаар төлөвлөсөн” гэж өнгөрөгч мягмарт гаригт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн тэргүүнд хэлжээ.
Белоруссийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Белоруссь Улс Гродно мужид цөмийн эрчим хүчний хоёр үйлдвэр барихаар төлөвлөсөн” гэж өнгөрөгч мягмарт гаригт Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн тэргүүнд хэлжээ.
МАГАТЭ-гийн тэргүүн Юкия Амано Минскт айлчилж байгаа аж. Белоруссь Литватай хиллэдэг баруун захын Гродно мужид хэдийнэ эхний үйлдвэрийнхээ шавийг тавиад эхэлсэн гэнэ. Ерөнхийлөгч Лукашенко цааш нь “Бид та нарын дэмжлэгийг авч хамтран ажиллахыг хүсч байна” гэж ноён Аманод хэлжээ.
 Цөмийн үйлдвэр барих гэж буй аливаа улс МАГАТЭ-д мэдэгдэх ёстой. Учир нь ийм үйлдвэрийн гол түүхий эд нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг уран юм. Өндөр эрчим хүч гарган авахын тулд ураныг баяжуулдаг бөгөөд баяжуулсан уран цөмийн зэвсгийн үндсэн бүтээгдэхүүн болдог аж. Гродно мужид баригдах цөмийн үйлдвэрийг Оросын төрийн өмчит “Росатом” компанийн охин компани “Атомстройэкспорт” барих гэнэ.
Есөн тэрбум ам.доллараар босох энэхүү үйлдвэр тус бүр нь 1200 мегаваттын эрчим хүч гаргах чадалтай хоёр тогоотой байх юм. Тус улсын эрчим хүчний хэрэгцээ 8000 мегабатт болж өссөн аж. Уг үйлдвэр 2017 онд ашиглалтад орох ба үүнтэй адил хоёр дахь үйлдвэрийн ажлыг зэрэг явуулж 2018 онд хүлээн авахаар төлөвлөж байгаагаа А.Лукашенко дуулгажээ.
Белоруссь Улс 1980-аад оноос цөмийн эрчим хүчний үйлдвэр барихаар бэлтгэж эхэлсэн ч 1986 онд хөрш Украины Чернобыль хотод цөмийн станц дэлбэрсний дараа төслөө хойш тавиад байсан аж. Белоруссийн сөрөг хүчин болон байгаль хамгаалагчид гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй Японы “Фукушима” цөмийн цахилгааны станцын осолтой холбогдуулан дээрх төслийг эсэргүүцжээ.
Мөн Литва Улс Минскийн эрх баригчдыг цөмийн үйлдвэрээ тус улсын хилээс хол барихыг шаардсан байна. Харин Оросын албаныхан осол гарах нөхцөлгүй өндөр технологи бүхий цөмийн үйлдвэр барих гэж буйгаа илэрхийлжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)