Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

 Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах 105-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.

Тус шуурхай албаны автомашиныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханд гардуулсан юм.

Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)