У.Хүрэлсүхийн рейтинг тасралтгүй өсчээ

Олон нийтийн дунд, хараат бус судалгаа явуулж, нийгэм эдийн засгийн байдлыг үнэлэхээс гадна улстөрчдийн чансааг тогтоодог “МЕК” компанийн энэ сарын ээлжит судалгааны дүн гарчээ. Явуулж үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийн жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлсэн байна. Тус компани нь энэ сарын 21-23-ны хооронд санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын иргэдийн дунд судалгаа явуулсан ажээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өнгөрсөн сараас гурван хувиар өсч, 33 оноо авсан аж. Тэрбээр Засгийн газрыг тэргүүлж эхэлснээс хойш, түүний рейтинг топ улстөрчдийн эхний гуравт байнга бичигдэж буй. Ерөнхий сайдын рейтинг өсөхөд голлон нөлөөлсөн бодлого нь Улаанбаатарын утааг буруулах шийдвэр. Энэ оны тавдугаар сараас нийслэл хотод түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн Засгийн газрын шийдвэрийн дагуу сайжруулсан түлшээр гэр хорооллынхныг хангаж, энэ нь Улаанбаатарын утааг бууруулахад мэдэгдэхүйц нөлөөлсөн, бодит ажил болсон гэж олон нийт ам сайтай байна.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд олон тэрбумыг утаанд зарцуулсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед бодит ажил болж чадсан гэж дүгнэх хүмүүс бий. Түүнчлэн нийслэлийн автозам ашигласны татварыг тав дахин нэмсэн хотын удирдлагуудын шийдвэрийг цуцлахыг үүрэгдэж, түүний өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын дарга автозам ашигласны татварыг цуцалсан нь иргэдэд таалагдсан бололтой. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сард чансаагаараа Ерөнхий сайдын дараа оржээ. Түүний бодлого шийдвэрт олон нийт 31 оноо өгсөн нь өмнөх сараас буурсан үзүүлэлт аж.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын чансаа мөн буурсан байна. Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх тэргүүлж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Г.Занданшатар, С.Жавхлан, Ж.Батзандан нарыг судалгаанд оролцогчид нэрлэжээ. Өмнөх Засгийн газартай харьцуулахад У.Хүрэлсүхийн Ардын засгийн хийсэн ажил, гаргасан бодлого шийдвэр илүү оноотой байна. Татварын багц хуулийг батлуулж, хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, утааг бууруулж, Салхитын мөнгөний ордыг төрд авсан гээд олон ажил хийсэнд иргэд У.Хүрэлсүхийн засгийг өмнөхөөсөө илүү сайн ажилласан гэж дүгнэсэн байна. Улмаар судалгаанд оролцогчдын 41.8 хувь нь У.Хүрэлсүхийн засгаас илүү их зүйл хүлээж байгаагаа онцолжээ.

 

Х.Цацрал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (66.181.169.162)

    2019-12-26

    амжилт хүсье

  • (89.34.27.141)

    2019-12-26

    Есайддаа амжилт хүсье

  • ard (49.0.137.128)

    2019-12-26

    xiij bvteej baigaa xvn ni ene ym chini deee osoxgvi tegeed yaxaw sain bnaina l gej xelii daa oshooo ixiig xiigeerei xo

  • иргэн (192.42.116.13)

    2019-12-26

    Хүрэлсүхийн засгийн газар маш олон ажил хийж байгаа болхоор аргагүй шүү дээ амжилт хүсье

  • Usuhuu (195.176.3.23)

    2019-12-26

    Uneheer hiiye gej hicheej hiigeed yavj bgaa hun bolhoor argaguil usuj yavaaldaa. Ard tumen odoo hen yum hiij baina hen hudal buraj baina gedgiig basch gej yalgahtaigaa bolj ehelj bna shuu

  • ard (49.0.137.128)

    2019-12-26

    S.erdene heden tugrug gargaj oooortoo iim sudalgaa gargah ch gejdeee.uls tur ulam l bohir bolood bna

  • иргэн (103.212.116.56)

    2019-12-26

    дахин 4 жилийн хугацаа өгч байж ажлын үр дүн гарна даа