”Битлз” Дахин тайзнаа
- 2012-04-05
- Дэлхий
- 0
А л д а р т “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Мак картнийн хүү Жеймс М а к к а р т н и “Битлз-2” нэртэй хамтлаг б а й г у у л а х гэнэ.

А л д а р т “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Мак картнийн хүү Жеймс М а к к а р т н и “Битлз-2” нэртэй хамтлаг б а й г у у л а х гэнэ. Тэрбээр “Битлз”-ийн ахлагч агсан Жон Ленноны хүү Шон Леннон, хамтлагийн гишүүн агсан Жорж Харрисоны хүү Дани Харрисон нарт энэ тухайгаа дуулгаж санал тавьсан байна. Жеймс “Би-Би-Си” агентлагт өгсөн ярилцлагадаа “Шон, Дани хоёр “Битлз-2”-ийг байгуулах миний саналыг зөвшөөрсөн. Одоо хамтлагаа албан ёсоор байгуулах л үлдлээ. Хэрвээ би үүнийг хийж чадахгүй бол өөртөө итгэлгүй болно. Би “Битлз”-ээс илүү амжилтад хүрэхийг мөрөөддөг. Ядаж л, “Битлз” шиг хайрлуулахыг хүсч байна. Гэхдээ маш их тэсвэр тэвчээр шаардах нь ойлгомжтой” гэсэн байна. Өдгөө 34 настай Жеймс Британиар аялан тоглож байгаа бөгөөд үүний дараа АНУ-д очих аж. Домогт хамтлагийн гурван гишүүний хүүхэд гурвуулаа дуу хөгжмийн өндөр мэдлэг, боловсролтой бөгөөд Жеймс аавынхаа хэдэн цомогт өөрийн дуугаа оруулсан байна. Бие дааж дөрвөн цомог гаргасан тэрбээр 2005 онд эцгийн хамт АНУаар аялан тоглож байжээ. Харин 36 настай Шон Леннон нь Жон Леннон болон түүний япон эхнэр Иоко Оно нарын дундаас гарсан цорын ганц хүүхэд. Хүүхэд ахуй наснаасаа дуу хөгжимд авьяастай байсан Шон 2001 оноос хөгжмийн карьераа албан ёсоор эхэлжээ. Түүнчлэн 33 настай Дани Харрисон 2002 оноос дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд танигдсан байна. Тэрбээр эцгийгээ 2001 онд нас барсны дараа цомгийг нь гүйцээж байсан аж. Тэрбээр “thenewno2”, “Fistful of Mercy” хэмээх хоёр хамтлагтай гэнэ. Английн Ливерпүүл хотоос гаралтай алдарт дөрвөлөөс одоо Пол Маккартни, Ринго Старр нар л амьд сэрүүн байгаа юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)