Ц.Нямдорж сайд цагдаагийн таван алба хаагчид байр бэлэглэлээ

УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа. 

Тус уулзалтанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд, төв байрны алба хаагч нар оролцсон.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 онд улсын төсвөөр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс таван алба хаагчид “Цагдаа-Амгалан 2” хотхонд байр бэлэглэжээ.

Тодруулбал, гурван өрөө байрны батламжийг найман хүүхэдтэй Дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин, ахлагч Б.Гүррагчаад гардуулан өгсөн бол нэг өрөө байрны батламжийг ЦЕГ-ын Автобаазад цагдаа жолооч ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Ч.Чинбат, тус газрын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Баттулга, ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн сантехникч Б.Буянжаргал, ЦЕГ-ын үйлчлэгч Н.Хандмаа, Хангалт үйлчилгээний төвийн үйлчлэгч Л.Баярмаа нарт өгсөн.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Хэнчбиш (98.244.106.112)

    2019-12-27

    Өөрийнхөө хөрөнгийн эх үүсвэрээр "бэлэглэсэн"бол овоо ш дээ