Хоёр хөрш хамтарсан сургуулилт хийнэ
- 2012-04-05
- Дэлхий
- 0
ОХУ Хятадтай далайн хамтарсан сургуулилт хийхээр болжээ.

ОХУ Хятадтай далайн хамтарсан сургуулилт хийхээр болжээ. ОХУ-ын Номхон далайн флотын мэдээлснээр тус улс байлдааны болон тээвэрлэгч, сөнөөгч хөлөг онгоц, нисдэг тэрэг болон тэнгисийн явган цэргүүдээ Шар тэнгис рүү илгээжээ. Хоёр талын хамтарсан сургуулилт энэ сарын 22-29-нд Хятадын ойролцоох Шар тэнгист болох аж. ОХУ энэ удаагийн сургуулилтад байлдааны дөрвөн хөлөг онгоц оролцуулж байгаагийн нэг нь удирдлагатай пуужин харвагч “Варяг” хэмээх хөлөг онгоц бол нөгөө гурав нь шумбагч онгоц эсэргүүцэгч аварга том хөлөг онгоцууд ажээ. Сургуулилтад Орос, Хятадын нийлсэн 20 гаруй байлдааны болон тээвэрлэгч хөлөг онгоц оролцоно. Хоёр улс 2005 оноос хойш Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд далайн хамтарсан сургуулилт нэг бус удаа явуулжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ОХУ, Хятадаас гадна Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан зэрэг төв Азийн орнууд багтдаг бөгөөд уг байгууллага бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, АНУ-ын нөлөөг хязгаарлах зорилготой ажээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)