Бээжингийн агаарыг цэвэршүүлэх шинэ арга

Тус улсын албаныхан Бээжингийн агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй цахилгаан станц, автомашины утааг бууруулах дэс дараатай төлөвлөгөө хэрэгжүүлээд зогсохгүй хотын барилга байгууламжуудын дээвэр дээр өвс, бут тарих аяныг өрнүүлжээ
Хятадын эрх б а р и г ч и д н и й с - лэл хотынхоо агаарын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа билээ. Учир нь ма най урд хөршийн нийслэл олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн байгууллагын судалгаагаар дэлхийн хамгийн бохир агаартай хотын жагсаалтыг удаа дараа тэргүүлсэн юм. Тус улсын албаныхан Бээжингийн агаарыг хамгийн ихээр бохирдуулж буй цахилгаан станц, автомашины утааг бууруулах дэс дараатай төлөвлөгөө хэрэгжүүлээд зогсохгүй хотын барилга байгууламжуудын дээвэр дээр өвс, бут тарих аяныг өрнүүлжээ. Ингэхдээ хүчилтөрөгч хамгийн ихээр ялгаруулдаг овор багатай ургамал, бут зэргийг тарьж байгаа аж. Албаныхан болон оршин суугчид энэ ажил нийслэл хотын агаарыг цэвэршүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн нэг хүн нэг метр хавтгай дөрвөлжин талбайг өвс ногоогоор хучих үүрэг хүлээжээ. Түүнчлэн дээвэр дээрээ хүнсний ногоо тарихыг зөвшөөрсөн нь оршин суугчдад таалагдаж байгаа аж. Бээжин хотын захиргаа энэ оны сүүл гэхэд 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий ногоон төгөлийг орон сууц, барилга байгууламжийн дээвэр дээр байгуулахыг зорьжээ. Үүнээс гадна газар болон байшин барилгын хажуу ханыг өвс ногоогоор хучих ажлыг эрчимтэй өрнүүлсэн байна. Хятадын 220 сая орчим тээврийн хэрэгсэл, олон арван цахилгаан станцын ихэнх нь Бээжинд төвлөрдгөөс хотын агаарын найрлагад нүүрсхүчлийн хий байх ёстой хэмжээнээсээ хэдэн арав дахин ихэссэн гэнэ. Үүний улмаас амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар иргэдийн дунд газар авсан аж.
Э.Төгс
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • xotiin irgen (203.91.112.12)

    2012-04-05

    Manai ch gesen xashaandaa nogoo mod tariagui ailuudiig xotoos xooj gargax xeregtei mon orchinoo mod zulegjuuleegui usan san baiguulaagui baiguullagaas ondor tatvar avdag bolgoyo