М.Ходорковскийд өршөөл үзүүлэхээс татгалзлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр бүхий 30 хоригдол түүний, дотор нэгэн цагт хамгийн чинээлэг бизнесмэн байсан Михаил Ходор ковскийд өршөөл үзүү лэх асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр бүхий 30 хоригдол түүний, дотор нэгэн цагт хамгийн чинээлэг бизнесмэн байсан Михаил Ходор ковскийд өршөөл үзүү лэх асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн. Учир нь Д.Медведевийн ойрын холбоотон Владимир Путиний хүчтэй өрсөлдөгч гэгдсэн байсан Михаил Прохоров сонгуульд ялалт байгуулбал бүрэн эрхийнхээ хүрээнд “Юкос” компанийн захирал асан М.Ходорковскийг суллахаа мэдэгдсэн байсан юм. Гэвч сөрөг хүчний удирдагчдын дийлэнхийн таамаглаж байснаар Д.Медведев М.Ходорковскийд өршөөл үзүүлсэнгүй. Хэрвээ тэр М.Ходорковскийг суллавал түүний В.Путинтай харилцах харилцаанд нь сэв сууж, нэр хүндэд нь халдсан үйлдэл болох байжээ. Д.Медведев М.Ходорковскийд оноо сон хэргийн ялыг дахин магад лахыг прокурорын газарт үүрэг болгосны дараа сөрөг хүчний зарим удирдагч түүнийг Владимир Путинийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу ирэх сарын 7-нд суллагдах нь хэмээн найдаж байсан ч энэ нь талаар болов.
Э.Төгс
 www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)