Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн давхар байрны дээвэр дээр гарч зодолджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны 53 дугаар байрны есөн давхар  орон сууцны байрны дээврээс хоёр  хүн унах гээд байна  гэх дуудлага өчигдөр /2019.12.29/ 22.24 цагт  НОБГ-т иржээ.

Алба хаагчид 22:35 цагт очиход тус дүүргийн  гуравдугаар  хорооны 24 дүгээр байранд оршин суугч 22 настай эрэгтэй М, мөн  тус байрны оршин суугч иргэн 16 настай эрэгтэй Б нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ есөн  давхар байрны дээвэр дээр гарч зодолдож  байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө гэж НОБГ-с мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)