Хил хамгаалах газрын шинэхэн дарга Ж.Бямбасүрэн гэж хэн бэ

 Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Мөн Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 486 дугаар тогтоолоор Хил хамгалаах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн томилогдон үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ж.Бямбасүрэнгийн намтар:

Төрсөн газар, он: Улаанбаатар хотод 1976 онд төрсөн

Мэргэжил: Хилийн албаны ажилтан-хуульч, Төрийн цэргийн аюулгүй байдал, оператив тактик-команд штабын мэргэжилтэй.  

Цол зэрэг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 179 дүгээр зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

Төгссөн сургууль, дамжаа:

  • 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
  • 2009 онд мөн академийн дээд курс,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Гавъяа шагнал:

Цэргийн хүндэт, Их Монгол Улсын 800 жил, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  1. 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  2. 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  3. 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  4. 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  5. 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга, 
  6. 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  7. 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  8. 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  9. 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  10. 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  11. 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  12. 2016 оны 07 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  13. 2019 оны 05 сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)