Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Баяр, амралтын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Шинэ жилийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн ирэх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны 08.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шижүүлэн, өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.

Мөн улсын хэмжээнд 43 газар, 112 хэлтэс, 89 тасаг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.39.71)

    2019-12-31

    Цагдаа онцгой 2 баяр болохоор л өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ гэх юм. Ингэхээ больмоор юмаа. Иргэдийн төлөө хийх ёстой ажлаа ямар нэг ШОУ РЕКЛАМГҮЙ хийчихэж баймаар юм