Баярын өдрүүдэд 345 албан хаагч ажиллаж байна

Шинэ жилийн баярын өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас шуурхай жижүүр томилон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Энэ сарын 30, 31, нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын 345 албан хаагч ажиллана. Үүнээс гадна “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолийн хэрэгжилтэд НМХГ, МХЕГ-ын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

МХЕГ-ын шуурхай жижүүр 51+263072,

НМХГ-ын шуурхай алба 7012-8012

 

Та бүхэн Сайхан баярлаарай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)