ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн ажлаасаа чөлөөлөгджээ
- 2020-01-02
- Улс төр
- 1

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн 2019 оны XII сарын 31-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн байна. Түүний оронд АШУИС-ийн багш Н.Эрдэнэхүү томилогдсон бололтой.
Мөн тэрбээр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Гавьяат эмч цол хүртсэн юм.
Сонгуулийн тухай хуулийн 26.6-д "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" хэмээн заасан билээ.

Сэтгэгдэл (1)
Зочин (202.179.22.107)
Хэрэггүй л юм хийж байх юм даа. Намын даалгавар л байх даа.