МGM-ийнхэн соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өргөн барив

Мигма Электроникс ХХК Монголын анхны технологийн брэнд MGM соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өнөөдөр УИХ-ын Тамгын Газарт өргөн барилаа.
Мигма Электроникс ХХК Монголын анхны технологийн брэнд MGM соёмботой нөүтбүүкнийхээ дээжийг өнөөдөр УИХ-ын Тамгын Газарт өргөн барилаа. Байгуулагдаад 11 жил болж буй тус компанийхан монгол инженерийн ур ухаанаар бүтсэн анхны зөөврийн компьютер - МARS 1 буюу Ангараг 1 нөүтбүүкээ УИХ-ын Тамгын Газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд гардуулахдаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Монголын анхны зөөврийн компьютерийн анхдагч хэрэглэгч байгууллага болж, үндэсний компани, үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих үйлст манлайлан оролцсонд  талархлаа илэрхийлсэн юм.
МGM Группын Ерөнхийлөгч Б.Анхныбаяр энэ үеэр хэлсэн үгэндээ “Манай компани Монголын анхны технологийн брэнд – MGM зөөврийн компьютер бүтээгээд 6 жил болж байна. 2011 оны 10-р сарын 5-ны өдөр Монголын анхны нөүтбүүк - соёмботой брэндийнхээ нээлтийн үеэр уг компьютерийнхээ анхны дээжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт өргөн барьсан. Монголын хатуу ширүүн уур амьсгалд тохирох, цахилгааны эрсдлээс хамгаалагдсан, хамгийн бөх бат материалаар хийгдсэн, хүний хараанд сайнаар нөлөөлөх HD LED дэлгэцтэй, 12 вольтын хүчин чадлаар ажилладаг шинэ нөүтбүүкнүүдээ бид нарны аймгийн есөн гарагаар нэрлэсэн нь тэнгэрлэг монгол ард түмэн маань тэдгээрийн нэгэн адил дээшээ өөдөө байж, дэлхийд өрсөлдөхүйц үндэсний өвөрмөц брэндээ үргэлж хэрэглэж байхыг бэлгэшээсэн. Үндэсний брэнд болсон энэ нөүтбүүктээ өсөж төрсөн Монголынхоо газар нутаг, онгон дагшин уул усныхаа зураг хийгээд хайртай гэр бүлийнхэн, хүндэтгэж бахархаж явдаг хэн нэгнийхээ зургийг байрлуулж өөрийнхөө цорын ганц илэрхийлэл болгохын зэрэгцээ хүссэн зураг, логогоо авчирч, дуртай дизайнаараа чимэглүүлэх, захиалгаа өгөх боломжтой юм” гэлээ. 
Хүний нутагт хөл тавьж буй хэн боловч үндэсний үйлдвэрлэл, үндэсний брэндээрээ бахархья гэвэл Босоо Монгол Бичиг, Алтан Соёмбоороо гоёсон МGM нөүтбүүкээ авч явбал тун ч содон харагдах юм билээ.               

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.16.153)

    2012-04-05

    Ymar goy yum be

  • (203.194.115.14)

    2012-04-05

    Үндэсний брэнд бүтээж байгаа MGM-ийхэндээ амжилт хүсье