"Согтуу жолоочид мөргүүлсэн явган зорчигчийн биеийн байдал хүнд байна"

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр сарын 5-ны оройн 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна. 

Гэмтэл авсан явган зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь нэлээд хүнд байгаа тухай мэдээлэв.

Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган  зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)