Кремлин өөрийн нэрийн архиа олонд танилцуулжээ
- 2012-04-05
- Дэлхий
- 0
Кремлин өөрийн нэрийн тансаг зэрэглэлийн архи, сархадын тоог нэгээр нэмээд удаагүй байгаа.
Кремлин өөрийн нэрийн тансаг зэрэглэлийн архи, сархадын тоог нэгээр нэмээд удаагүй байгаа. Оросын Ерөнхийлөгч тэргүүтэй томоохон зүтгэлтнүүд, албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдыг дайлдаг “Кремлин Авард” нэртэй тус сархадыг мягмар гарагт Москва хотноо гарсан үзэсгэлэнгийн үеэр олноо танилцуулжээ.
Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд Москвагийн хөрөнгө оруулалттай Кристал архины үйлдвэр, Армений Мульти Групп зэрэг томоохон дөрвөн компани хамтран оролцсон байна. Хамгийн сайн сортын улаан буудай, этанол спиртийг ашиглан гаргаж авсан шинэ архи одоогоор гадуур худалдаанд гараагүй байгаа ч, Оросын онлайн худалдааны сайт хагас литрийн савалгаатайг нь 792 рублиэр /36000 төгрөг/ худалдан авахыг санал болгоод байгаа гэнэ. Кремлинээс өмнө нь “Кремлин Стандарт”, “Кремлин Шар айраг”, “Кремлин Баавгай” зэрэг зургаан төрлийн тансаг брэндийг гаргаж байсан билээ.
Өмнөх Ерөнхийлөгч Дмитрый Медведев болон одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нарын аль аль нь ёслол, хүндэтгэлийн ажиллагаан дээрсогтууруулах ундаа хэрэглэдэг байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвхөн оргилуун дарс уудаг байсан аж. Харин тэд албан бус уулзалт, цугларалтын үеэр шилмэл сархадаа хүртээд зогсохгүй, шар айраг шимэх дуртай гэнэ.
Кремлин өөрийн нэрийн тансаг зэрэглэлийн архи, сархадын тоог нэгээр нэмээд удаагүй байгаа. Оросын Ерөнхийлөгч тэргүүтэй томоохон зүтгэлтнүүд, албан ёсны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдыг дайлдаг “Кремлин Авард” нэртэй тус сархадыг мягмар гарагт Москва хотноо гарсан үзэсгэлэнгийн үеэр олноо танилцуулжээ.Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд Москвагийн хөрөнгө оруулалттай Кристал архины үйлдвэр, Армений Мульти Групп зэрэг томоохон дөрвөн компани хамтран оролцсон байна. Хамгийн сайн сортын улаан буудай, этанол спиртийг ашиглан гаргаж авсан шинэ архи одоогоор гадуур худалдаанд гараагүй байгаа ч, Оросын онлайн худалдааны сайт хагас литрийн савалгаатайг нь 792 рублиэр /36000 төгрөг/ худалдан авахыг санал болгоод байгаа гэнэ. Кремлинээс өмнө нь “Кремлин Стандарт”, “Кремлин Шар айраг”, “Кремлин Баавгай” зэрэг зургаан төрлийн тансаг брэндийг гаргаж байсан билээ.
Өмнөх Ерөнхийлөгч Дмитрый Медведев болон одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нарын аль аль нь ёслол, хүндэтгэлийн ажиллагаан дээрсогтууруулах ундаа хэрэглэдэг байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвхөн оргилуун дарс уудаг байсан аж. Харин тэд албан бус уулзалт, цугларалтын үеэр шилмэл сархадаа хүртээд зогсохгүй, шар айраг шимэх дуртай гэнэ.
О.Удвал
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)