Мэргэжилтэн зөвлөж байна: Яндан, ханан пийшинг буруу барих нь угаар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг
- 2020-01-08
- Нийгэм
- 0

Сурагчдын амралтын эхэлсэн өдрүүдэд галлагаа нэмэгдэж, хүүхдүүд ихэвчлэн гэртээ галлаж үлдэх нь элбэг. Энэ үед хүүхдүүд угаартах болон гал алдах эрсдэл их байдаг. Ихэнх тохиолдолд гэр, байшингийн яндан, ханан пийшинг дутуу хөөдсөн эсвэл буруу барьсан зэргээс шалтгаалан угаарын хий үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал угаарын хий үүсдэг.
Өнгөгүй, үнэргүй ч үхлийн аюултай. Харин хий ялгарах нөхцөл нь нүүрсийг шатаж эхлэх болон шатаж дуусахад мөн гал бөхөхөд их хэмжээгээр ялгардаг. Энэ үед нь яндангийн таталт сайн байх хэрэгтэй. Ингэж байж гадаах орчиндоо цацагдаад сарнидаг. Эсрэгээрээ яндангийн таталт муу байх юм бол зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс, иргэд галлагааны горим дээрээ алдаа гаргахгүй байх нь чухал гэдгийг сануулж байна. Та бүхэнд "Таван толгой түлш" ХХК-ийн сервисийн мэргэжилтэн Н.Ариунбуянгийн зөвлөгөөг хүргэе.

Сэтгэгдэл (0)